БНХАУ нь хүн амынхаа тоогоор төдийгүй тус улсын газар нутагт амьдардаг үндэстэн ястныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хамгийн сүүлд явуулсан бүх Хятадын хүн амын тооллогоор 56 үндэстэн амьдардаг болох нь тогтоогджээ. Тэдний нэг нь монголчууд юм.
БНХАУ-ын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах орон нь 1.2 сая ам.дөрвөлжин газар нутагтай, 25 сая хүн амтай. Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг. Нийслэл Хөх хот нь 1575 онд байгуулагдсан бөгөөд хожим Өвөр Монголын (Дотоод Монголын) нийслэл болсон. Түүхчдийн тэмдэглэснээр Түмэн газрын цагаан хэрэмнээс хойшхи нутгийг нүүдэлчдийн буюу Монголын нутаг хэмээсээр иржээ. Хятад Манжийн түрэмгийлэлд автахад Хятадын нэг хэсэг болгон Өвөр Монгол хэмээн нэрлэх болсон гэдэг.
Дэлгэрэнгүй»
Өвөр Монгол
2007 оны 09-р сарын 03 Нийтэлсэн f0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 15
Бичих юм олдохгүй байнаа
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fЗээ өөртөө бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өөрийнхөө дураар бичие гэж бодоод gogo.mn дээр блог нээчлээ гэж. Зөндөө л мэдээлэл оруулж үзлээ, таалагдаж байнаа. Урд нь ганц хоёр сайт дээр мэдээлэл оруулж байснаас өөр ингэж дураараа бичиж байсангүй ээ. Яг сайхан дураараа бичих гэсэн чинь бичих юм олдохгүй ч байх шиг. Аа энэ ч яахав социализмын үеийн нөгөө алдарт хүмүүжилтэй минь л холбоотой байх л даа. Хамаагүй юм бичиж болохгүй, хязгаарлуулсаар байгаад сурчихсан бололтой. За тэгээд тохиолдсон үйл явдал болгоноо тоочоод байлтай биш дээ. Ойрд манайхан чимээгүй л болчлоо. Нэтэд ч бараг орж ирэхгүй юмаа. Амралтийн өдрүүд болохоор тэгээд байгаан байлгүй дээ л гэж бодохоос доо. Харин Солонгост байгаа хэд маань таг шүү.Гайхаж л байна. Бас өчигдөр Батаа орж ирсэнгүй. Ханиадтай байсан тэр нь улам хүндэрсэн болуу гэж бодож байна. Уугаа очиж баахан зовлон яриад загнуулсан гэсэн хэ хэ. Өө нээрээ өчигдөр орой манайхнаас 1 нь өөр хаягаар орж ирээд тоглож байгаад гарсан. Хэн гэдгийг нь би бараг л гадарласан шоо. Баригдана даа чи баригдана хэ хэ. За за өнөөдөр бүтэн сайн өдөр болохоор чалчих хүн ч бараг алга дөө. Өчигдөр 9-р сарын 1-н байлаа. Тэртээ 12 жилийн өмнө 1-р ангид орж байсан маань санаанд орж байлаа. Бас их сургуульд орж байснаа ч бодоод авлаа. Хагас сайн өдөр таарсан болохоор нэг л тиймхэн болоод өнгөрчих шиг санагдлаа. Уг нь бол эрдэм сурч эхлэх хамгийн дурсгалтай сайхан өдөр ш дээ. Энэ цаг хүртэл сонин болчих юмаа. Хагас сайн өдөр таараад байхдаа яахав дээ. Одоо нөгөө шувуу хүртэл буруу дэвээд байх шиг гэдэг дээ. За за бичих вм олдохгүй юм дөө. Одоо болие. Дараа бичмээр санагдасан үедээ бичиж болох юм чинь дээ. Миний блогоор аялж байгаад тань баярлалаа.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Блог нээцгээе
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fСайн байцгаана уу. Надад 1 санаа байна. Бүгдээрээ gogo.mn дээр блог нээгээд холбооны сайт дээр тавих мэдээллээ оруулж байя. Тэгээд оруулах мэдээллийн тухайгаа админд хэлээд админ боломжтой гэж үзэх юм бол аваад сайт дээр тавьж байг.Ингэх нь сайтны агуулга, эмх цэгц, аюулгүй ажиллагаанд хэрэгтэй гэж бодож байна.Бас монгол блогоо ашиглаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Вирусийн эсрэг тэмцье гэвэл...
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн f-Вирус бол, хvний зохиосон компьютерийн хэвийн ажиллагааг єєрчлєх чадвартай бага хэмжээний программ юм. Иймд компьютерээ вирусээс хамгаалах нь чухал. Vvнд тань вирусийн эсрэг программ тусална. Та ийм программын талаархи мэдээллийг доорхи вэб сайтаас авч болох юм.
http://cws.intemet.com/virus.html
http://www, tusate.com/nonags/antivirus.html
http://dcVmload.com/ 3150-2239-0.html?tag=dis
http>://www,tucows.com/system/virus 95-detault.html
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 14
Кибер гэмт хэрэг гэж юу вэ?
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fХакеруудын дайралт сvvлийн vед ихээр идэвхжиж байна. Тэдний хувьд энгийн айл гэр, албан байгууллагын компьютерт халдах юу ч биш.
Тэрч байтугай хамгийн чанга хамгаалалттай гэгдэх Америкийн Пентагонын компьютерт хvртэл аль хэдийнэ халдаад амжчихсан. Азаар уг халдлага Батлан хамгаалах яамны vйл ажиллагаанд ноцтой єєрчлєлт оруулаагvй гэнэ. Хакерууд интернэттэй бараг нас чацуу юм. Интернэтийн сулжээг ашиглан хэнийх ч бай хамаагvй компьютерт нь чєлєєтэй нэвтэрдэг тэдний авьяасыг заримдаа vнэлмээр ч юм шиг.
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Мэдээлэлд донтох нь XXI зууны евчин
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fЗєєврийн тєрєл бvрийн тєхєєрємжvvд нь хэрэглэлтдийн байнгын харилцаа холбоотой байдлыг хангаж улмаар хувь хvний ажил болон хувийн амьдралыг заагладаг шугам улам бvр арилсаар байна.
Мэргэжилтнvvд энэ талаар санал хуваагдаж байна. Зарим нь мэдээллийн байнгын урсгал нь шийдвэр гаргах ажиллагаанд сєргєєр нєлєєлдєг хэмээн vзэж байгаа бол зарим нь хvний тархи, мэдрэлийн системд эерэгээр нєлєєлдєг хэмээн баталж байна. Нєгєєтэйгvvр халаасны болон зєєврийн компьютер, тоглуулагч, гар утас зэргийг ашиглан байнгын харилцаа холбоонд оршдог хvмvvс мэдээлэлд! донтох євчноор євчлєх магадлал єндєр аж. Єндєр технологи эрчимтэй хєгжиж, бидиий єдєр тутмын амьдралын салшгvй хэсэг болохын хэрээр мэдээллийн эрчимтэй бєгєєд тасралтгvй урсгалд бид єєрийн эрхгvй татагдан орсоор байгаа єнєє vед гэдэс ходоод, толгойны євчний нэгэн адилаар мэдээлэлд донтох євчинд єєрсдєє ч мэдэлгvйгээр нэрвэгдэх бололтой.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Ирээдүйн технологи: 50 терабайтын багтаамжтай DVD
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fПротеин буюу уургийн нимгэн давхарга үүсгэн цоо шинэ маягын DVD-г хийх технологи боловсруулснаа америкийн эрдэмтэн зарлалаа.
Флоридагийн Олон улсын их сургуулийн эрдэмтэн проффессор Венкатесан Ренүгопалакришнан / Venkatesan Renugopalakrishnan/-гийн хэлснээр бол уургийг генетикийн аргаар өөрчлөн бичил биет хэлбэрээр нимгэн давхарга үүсгэн DVD-г хучих технологи боловсруулсан нь ойролцоогоор 50 терабайт хэмжээний мэдээлэл агуулах боломжтой болсон юм байна.
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 14
Процессорт холбогдохгvй хулгана
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн f“Logitech” компани технологийн шинэ дэвшлээ зарлалаа. Revolution буюу "хувьсгал" гэж нэрлэсэн компьютерийн лазер хулгана МХ, YХ гэсэн хоёр тєрлєєр бидний гарт ирнэ. Хулгана процессорт холбогдохгvй бєгєєд урт хэмжээтэй баримт бичгийг уншихад нэлээд цаг хэмнэнэ гэж компанийн мэргэжилтнvvд ярьж байна. Хулгана дээрх "One-Touch" товчлуурыг дарахад таны хайж байгаа vгэн дээр очно. Заах хуруугаар хулганаа ажиллуулдаг хvмvvст энэ нь тун тохиромжтой аж. Европт "хувьсгал" хулганыг 80 ам.доллараар худалдаж эхэлжээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Өөртөө л итгэсэн нь дээр
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fТєрийн хар хvн, шашны шар хvн гэдэг ойлголт байсан. Одоо харч биш шар ч биш хачин хvмvvс олширсон болохоор цаг vе маань жинхэнэ цєвvvн болох нигууртай.
Хиртэй шар бvс ороож, халтар ханцуй сугалдаргалсан лам нар олширч, залхуу гентэй бvхэн залуус багачуулаа ажил хийлгэхээсээ амрыг нь бодож, арц хvж унгатгаж арга ядарсан олны халаас руу гар шургуулах замыг сонгох болов. Бас дээр нь Христэд итгэж залбираад єєрсдєє хvн биш хонь болж, ертєнцийн эзэн єєрийг нь євстэй бэлчээрт аваачиж цадтал хооллож, тунгалаг горхиноос тургитал нь ундаалахыг хvлээгсэд ч бий болов. Энэ бол нэг л биш ээ. Болдогсон бол тэдний нийгэмд эзлэх залхуурлын байр суурийг нь унагаж, хєєж аваачаад албадан хєдєлмєр хийлгэхэд ч буруудах юм алга.
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 14
МОНГОЛЫН НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fМонголын нийгмийн системийн хамгийн гол онцлог нь хүн амын тоо цөөн бөгөөд түүний хөдөөгийн хэсэг нь мал аж ахуйд түшиглэн ерөнхийдөө уламжлалт маягаар амьдардаг хотын хэссэг нь үйлдвэржсэн салбаруудад түшиглэн суурин байдлаар европжуу маягаар амьдардаг, өөрөөр хэлбэл амьдралын европ болон уламжлалт хэв маяг байнгын зөрчилт хөдөлгөөнд өвөрмөц байдлаар сүлжилдэн нэгдэж байгаад оршино. Үүнийг сүүлийн үед зарим судлаачид “нэг улс-хоёр соёл иргэншил” хэмээх сонирхолтой томъёоллоор илэрхийлж буй. Мөн түүнчлэн газар зүйн хувьд хөдөө, үйлдвэрлэлийн хувьд суурьшмал газар тариалан болон голдуу ашигт малтмал ашиглах зориулалт бүхий суурин газрууд, засаг захиргааны төвүүдэд хүн амын нэлээд хэсэг нь амьдардаг.
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 16
Гал унтраагч улс төрчид УЛС ТӨРИЙН ГАЙ ТҮЙГЭР
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fМонголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг "Хаанаас хийсч ирсэн гай вэ" гэж асуудагсан. Одоо ч асуугаад байх юмгүй "гай түйтгэр" улс төрөөс л хийсч ирдэг болоо шив дээ.
Гай түйтгэр гэснээс улс төр өөрөө тийм ч гайтай зүйл уул нь биш л дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэх мэт олон зүйл улс төрийн хүсэл эрмэлзлэлээр тэтгэгдэж байж л, хүн бүрт хамаатай хөгжил дэвшлийг бий болгодог. Харамсалтай нь эрх чөлөөнд тулгуурласан хөгжил, шударга амьдралын хэв маяг, ардчилсан үйл явцыг улс төрийн урт хугацааны бодлогоор дэмжихээсээ илүүтэйгүүр, ахар хугацаанд нэр горилон, баатарлах хэнээд автаж, гал унтраагчын дүрд тоглон, гавьяа шагнал, эрх мэдэлд донтогчид манайд их байна. Ийм донтой, тэгээд бас чамгүй чадварлаг буянлаг дүр исгэгчдийг би "Гал унтраагч улс төрчид" гэж нэрлэх дуртай.
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 13
Амьтны ферм ба МОНГОЛЫН УЛС ТӨР
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fЖорж Орвеллийн 1944 онд бичсэн "Амьтны ферм /Animal Farm/" гэх бэсрэг зохиолыг олж уншаад мал, амьтдын төрөлхийн зан чанар дээр үндэслэн бичсэн улс төрийн энэхүү егөөдөл бүхий номд: эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа; эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг; тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан авир ямар их боломж олгодог тухай өгүүлсэн нь өнөөгийн монголчууд бидний улс төр, нийгмийн дүр төрхийг шууд хуулаад тавьчихсан мэт санагдаж билээ.
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 5
Зарим нэг азарган тахиа өөрсдийгөө донгодохоор НАРЫГ МАНДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ...
2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн fБурхан ба лам
Найз ярьсан нь: «Анх энэ лам энэтхэгээс гарахдаа мөрөндөө ганц орхимжтой, сэтгэлдээ гагц Буддатай гарсан юм гэнэ лээ. Учир нь өглөгийн эзний өгснийг идээд, өөр зүйлд шуналгүй, буян номыг хурааж, бусдын нүглийг нимгэлэн, өөрийн ариуссан биеэр Бурханы зам мөрийг сүсэгтэн олонд хүргэх гэсэн аж. Гэтэл халуун дулаан газраас хүйтэн сэрүүн газар руу хойшлох тусам даарч хөрөн, сэтгэлийн хат нь суларч, бурханы сургаалаас гажин хувцас, эд агуурс энэ тэргүүтэнд дурлах болж. Тэгээд энэ дур, шуналаа зөвтгөхийн тулд өөрийн шунасан бүхэндээ шинээр бурхан бий болгож, "надад өгч байна гэдэг бурхдад өгч байна гэсэн үг" хэмээн ярих болж. Хувцасны бурхан, мөнгөний бурхан, дуу хуурын бурхан гээд, зохиосон бурхад нь хэд ч болсон юм, бүү мэд. Тэгээд л Монголчууд бид Буддагийн замаар бус ламын замаар, ламбугайн зохиосон бурхадад нь сүсэглэн амьдардаг болжээ».
Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 5
YYНИЙГ ОДОО ХИЙ, ЭСВЭЛ ...
2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн fАливаа төр, засгийн үүрэг бол тухайн орны нийгмийн баялаг, бүх төрлийн нөөцийг хамгийн оновчтой хуваарилах замаар нийгмийн сайн сайханд хүргэх бодит алхам хийхэд оршино. Шинэ төр, засаг энэ үүргээ биелүүлэх эсэх нь одооноос эргэлзээтэй. Муу дээрээ улцан гэдэг шиг саяхан болсон орон нутгийн сонгууль монгол төрийн ажлыг холион бантан болгож орхилоо. Одоо болтол дуусаагүй байгаа албан тушаалын алалдаан улам гаарахаас биш намдахгүй нь дэндүү ойлгомжтой байна. Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 5
ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ
2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн fХэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм. Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна.
Дэлгэрэнгүй»
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 17